Үйл явдал1 мин унших

GMIT-ийн хотхонд зочиллоо

GMIT-ийн хотхонд зочиллоо

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй албаны хүмүүс Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд айлчилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын эхэнд МГТИС-ийн удирдлагууд сургуулийнхаа талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулан, цаашдын хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо хуваалцсан юм. 

GMIT-ийн хотхонд зочиллоо

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн өргөтгөлийг барихад шаардлагатай Монгол Улсын засгийн газраас санхүүжүүлэх 2.2 сая еврогийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах асуудлаар УИХ-д лобби бүлэг байгуулж, дэмжихээ илэрхийллээ. Мөн тэрбээр тус сургуулийн оюутнуудыг гадаадад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудалд анхаарлаа хандуулна гэв.  

GMIT-ийн хотхонд зочиллоо

Зочдын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Михаэль Фернау, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, мөн ГОУХАН-ийн “МГТИС төсөл”-ийн захирал Франк Вуллкоф, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар багтсан юм. 

Сэтгүүлч Tsolmon

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009