Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Иймээс эцэг эхчүүд зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нэг нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй бэрхшээлтэй байдаг байна.
31-р хороонд шинээр ашиглалтанд орж буй энэхүү цэцэрлэгийн тухайд төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм.
Энэхүү цэцэрлэгийг 252-р цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31-р хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байгаа юм.