#Тойрог1 мин унших
СХД-ийн нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.
Титэм судасны оношлогоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судсан дотуурх оношлогоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Энэхүү аппарат ашиглалтад орсноор:
• Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх;
• Стент тавих;
• Хөл, гарын захын судасны бөглөрөл/нарийслыг эмчлэх;
• Тархины судасны эмгэгт судсан дотуурх эмчилгээ хийх;
• Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх;
• Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судсан дотуурх аргаар эмчлэх;
• Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийгдэнэ.




