#Тойрог1 мин унших
ФОТО: Гэр хороолол дунд жишиг авто зам анх удаа тавигдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Тус төслийг 2021 оноос эхлэн судалж 2023 онд зураг төслийг Нийслэлийн замын хөгжлийн газраар хийлгүүлж байсан. Улмаар 2024 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар барихаар төсөвт суулгаснаар амжилттай хэрэгжиж энэ онд дууслаа.
Техникийн үзүүлэлт болон дэд бүтцийн шийдэл:
•Үндсэн зам: 1.34 км урттай, зорчих хэсгийн 7 м өргөнтэй
•Явган болон дугуйн зам: Хоёр талдаа 1.5 м, нийт 3 м өргөнтэй
•Бусад байгууламж: Гүүрэн байгууламж, үерийн ус зайлуулах хоолой, хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ
•Гэрэлтүүлэг: 100 гаруй гэрэлтүүлэг
Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 87 нэгж талбарын газрыг амжилттай чөлөөлж, гэр хороолол дундах авто замын хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэсэн жишиг авто замыг ашиглалтад орууллаа.







