Үйл явдал1 мин унших

Сайд Д.Сумъяабазар “ДОЙЧЕ” болон ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Сайд Д.Сумъяабазар “ДОЙЧЕ” болон ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар Нью-Йорк хотноо хүлээн авч уулзсанд талархаад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар дуулгав.

Мөн УУХҮ-ийн сайд өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Уул уурхай, эрчим хүч хариуцсан Ерөнхий захирал Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр говийн аймгуудад усны асуудлыг шийдвэрлэхэд болон Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр санал солилцлоо. ЕСБХБ-ны төлөөлөгчдийн зүгээс эдгээр саналуудад нааштай хандаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Сэтгүүлч batzaya

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2021

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009