Үйл явдал1 мин унших
Тариаланчид зөвлөлдлөө

Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачид төрийн байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ жил бүр хаврын тариалалтын өмнө зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцлоо.
“Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар үндсэн илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөний үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээ болсон юм.
Сэтгүүлч soyolmaa

