Консулын газар нээгээд 4 жил болсон байна. МУ-ын эдийн засагт ямар ач холбогдолтой ажил хийгдсэн бэ? 40 гаруй орон ЭСЯ нээчихлээ. Манайх нээх ёстой гэж байна. Бусад улс оронтой харьцуулах хэрэггүй. ЭСЯ нээж, хаах асуудал ямар бодлогоор зохицуулагдаж байна вэ? Киргизээр дамжиж байгаа бодлого манайд орж ирэх гэж нилээн юм болох байх. Хол харагдаад байна.
Монгол улс маш хүчтэй дипломат бодлого явуулах хэрэгтэй. Зах зээлд гарахад Евро Азийн бүс нутагтай хамтарч ажиллах хэрэгтэй. Ирээдүйн бодлого төлөвлөгдөж байна. Бид хөрш оронтойгоо харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай. Нэг талаас түүхэн ах дүүс. Нөгөө талаасаа манай хоёр улсын хувь тавилан адилхан. Гадаад бодлогоор дэмжиж ажиллаж, Төв Ази дахь харилцааг дэмжих хэрэгтэй. Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна