Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орон, Евро Азийн эдийн засгийн гишүүн орнуудтай бүх талын харилцааг хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ бүс нутаг нэгдсэн бодлоготой болсон. Энэ бүс нутаг манай зах зээл. Үүний цаана Монголынхоо зах зээлийг тэлэх боломж бий. Цаашдаа бид Киргизээр тогтохгүй бусад хөрш улс оронтой нь маш сайн ойртож ажиллах хэрэгтэй.
Нөгөө талдаа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн оронд Энэтхэг, Пакистан улс нэгдэж байна. Бид нэгдэх үү? Үлдэх үү? Бодлого гаргаад явах уу? гэдэг асуудал байна. Энэ бүхэн улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна гэсэн төрийн бодлоготой нийцэж байгаа.