Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байхаар боллоо. Энэ удаа Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын төслийн инфографик, тогтоолын танилцуулгын хамт толилуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
undefined
2018 оны 03 дугаар сарын байдлаар Монгол Улсын 29 Элчин сайдын яам, 11 Ерөнхий консулын болон Консулын газар, 2 Байнгын төлөөлөгчийн газар, 1 Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 43 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Ерөнхий консулын газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2014 онд Ерөнхий консулын газрыг 4 хүний орон тоотойгоор нээн ажиллуулж байна.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод байрлах Ерөнхий консулын газрын түвшинг Элчин сайдын яам болгон ахиулсанаар хоёр орны түүх, соёлын эртний уламжлалт харилцаа, хэлхээ холбоо бэхжих, худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан эдийн засгиийн томоохон төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд оролцох боломжтой болох, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон бүс нутгийн орнуудтай хийх худалдааны эргэлт сайжрах чухал ач холбогдолтой юм