Байр суурь1 мин унших

А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийг эвлэрхүүлэхгүй байгаа үйлдлээ зогсооно гэж итгэж байна

УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголын үндэсний бөхийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн Баасан гарагт талууд эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч Дархан аварга Б.Бат-Эрдэнэ татгалзсан гэнэ.

А.Сүхбат: Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулъя гэж саналуудаа нэгтгээд, гарын үсэг зурах түвшинд хүрсэн. Гэтэл Өсөхбаяр, Мягмарсүрэн, Рагчаа гурав Б.Бат-Эрдэнэ аваргатай уулзаж, зөвшилцөөд өглөө 8 цагт уулзана гэсэн. Гэтэл өглөө Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрсөнгүй, баяр наадмын дараа болъё гэсэн хариу өгсөн. 

Б.Бат-Эрдэнэ: Талууд эвлэрлээ гэх мэдээллүүд яваад байна. Анхнаасаа зөрчилдөөд байгаа юм байхгүй. Монгол бөхийн жудаг гэж байдаг. Бид нараас хичнээн зуун жилийн өмнө уламжлаад ирсэн. 3 сарын 24-нөөс хойш тавьж байгаа бүх саналуудыг бүгдийг хүлээж аваад өнөөдрийг хүртэл явж байна.

Эх сурвалж:

UBS ТВ

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009