Үйл явдал1 мин унших

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Солонгосын Эрчим хүчний төлөөллийг хүлээн авч уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Солонгосын Эрчим хүчний төлөөллийг хүлээн авч уулзлаа

Энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭ-ий холбоонд, Солонгосын Эрчим хүчний үйлдвэрчний эвлэл /KNEWU/-ийн төлөөлөгчид хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд албан айчлал хийж байгаа билээ. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 31-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Солонгосын Эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, тус холбооны Уул уурхай хариуцсан нарийн бичиг О.Баярхүү болон зохион байгуулагч Ариунболд, Солонгосын талаас Солонгосын Эрчим хүчний ҮЭ-ийн холбооны Сөүл салбарын ерөнхийлөгч Канг Капсо, Бусан-улсан Эрчим хүч салбарын ерөнхийлөгч Парк Гилсоо, Геонгнам Эрчим хүч салбарын ерөнхийлөгч Лий Беобрим, Гангвон салбарын ерөнхийлөгч Чо Бёонсан нар оролцлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар зочид төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ МҮЭ-ийн холбооны үе үеийн удирдлагууд Солонгосын ҮЭ-ийн холбоотой найрсаг сайхан харилцаатай байсан тухай дурдаад цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээв.

Харин ЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил үүргийнхээ тухай цухас дурдаад цаашдын хамтын ажиллагааны тухай яриа өрнүүлж байлаа.

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2013
  6. 2012
  7. 2009