Үйл явдал1 мин унших

МҮЭ-ийн холбооноос саналын зөрүүтэй байгаа асуудлаа танилцууллаа

МҮЭ-ийн холбооноос саналын зөрүүтэй байгаа асуудлаа танилцууллаа

МҮЭ-ийн холбооноос Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй байгаа саналыг танилцуулах зорилгоор өнөөдөр /2019.02.12/ хэвлэлийн хурлыг зарлан мэдээлэл хийлээ.

9 жил үргэлжилж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байгаа билээ. Хэлэлцүүлгийн эхний шатанд МҮЭ-ийн холбоо саналын зөрүүтэй байсан учраас УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гурван талын хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. МҮЭ-ийн холбооноос эдгээр саналыг Засгийн газар, УИХ-ын дэд ажлын хэсгийн хүрээнд удаа дараа тавьж ирсэн боловч хуулийн төсөлд тусаагүй байна.

Үүнд:

1. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс улс, аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, хамтын гэрээний биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах;

2. Бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх;

3. Салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах;

4. Хуулийн төслийн 85.1.1-дэх заалтаас “ҮОХХМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хасахгүй байх;

Тиймээс цаашид эдгээр саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулж, хуулийн заалтуудыг дордуулахгүй байж, хуулийн шинэчлэлийн агуулгаа хадгалах хүртэл МҮЭ-ийн холбооноос тасралтгүй байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв.

Эх сурвалж:

Eagle ТВ

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2013