#Коммент1 мин унших
"Мы поедем в Артек" уралдааны ялагч хүүхдүүд "Артек" зусланд амарна

"Мы поедем в Артек" конкурс русского языка гэхээр олон хүмүүст сайхан дурсамжууд нь сэргэж байгаа. Тэгвэл 1 жилийн өмнө энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дэмжсэн нь бодит ажил болж, 30 жилийн дараа маш олон хүүхдүүд оролцжээ.
Үндэсний олон нийтийн радио телевиз энэхүү арга хэмжээг уламжлал ёсоор дэмжин ажилласан байна. Мөн ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвийн хамт олон идэвхи санаачлагатай оролцсон байна.
"Мы поедем в Артек" конкурс русского языка уралдааны ялагч багийн хүүхдүүд 21 хоногийн хугацаанд, үнэ төлбөргүй "Артек" хүүхдийн зусланд энэ зун амрах эрхтэй болж байна. Энэхүү уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.


Сэтгүүлч soko

