Үйл явдал1 мин унших

Х.Баттулгатай гишүүд нэгдсээр

Х.Баттулгатай гишүүд нэгдсээр

УИХ-ын гишүүн Х.Баттулга Сонгуулийн хууль батлахаас өмнө архи тамхи үйлдвэрлэдэг компанийн эзэд, мансууруулах төрлийн бодистой  нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан  ч дэмжлэг аваагүй юм. Төсөл  нь хоёр ч удаа дэмжлэг авалгүй  байнгын хорооноос  буцсан. эрхэм  гишүүн  Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт УИХ-ын  бүх  гишүүдэд  хандан  уг төслийг  дэмжихийг  хүсэж  нэг бүрчлэн санал хүргүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар түүний саналд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ц.Сэдванчиг, О.Чулуунбат, З.Энхболд, С.Эрдэнэ нарын 10 гишүүн дэмжсэн хариу ирүүлжээ. Ингэснээр түүний боловсруулсан Архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл 11 автортой болж Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ. Хэрэв уг хуулийг баталбал энэ удаа хэрэгжүүлж амжихгүй ч УИХ-ын 2016 оны сонгуулиар мөрдөж болох юм гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Сэтгүүлч ts8060

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021
  3. 2020

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008