УИХ-ын чуулганаар “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.", 57.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч хамаарахгүй." гэж тус тус заасан. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг боловсруулсан гэдгийг онцлов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 53.8 хувийн үзлээ. Төслийг анхнын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: