Үйл явдал1 мин унших

Ж.Энхбаяр: Жилдээ 10 сая хүртэлх малын мах экспортлох бодлогоо цаашид тогтвортой авч явах уу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.28/ хуралдаанаар байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

У.Хүрэлсүхийн Засгийн газар хүнс экспортлогч улс орон болно гэсэн томоохон зорилт тавьсан. Үүнийг танай яам хэрэгжүүлэх учиртай. Өнгөрсөн хугацаанд Монголчуудын бараг 30-аад жилийн мөрөөдөл байсан.  Үе үеийн төрийн тэргүүн Засгийн газрын сайд нар гадаадад айлчлахдаа Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн аваач л гэж гуйдаг байсан. Өнгөрсөн онд халуун аргаар боловсруулсан мах нэлээд экспортод гарлаа.

Үүнтэй холбоотой энэ жил төв суурин газар махны асуудал нэлээд хүндэрч нийгмийг бухимдуулсан . Цаашид энэ дээр ямар бодлого барих вэ? Жилдээ 10 сая хүртэлх малын мах экспортлох бодлогоо цаашид тогтвортой авч явах уу?

БНХАУ-аас хяналтын баг удахгүй Монголд ирж гурилын үйлдвэрүүд дээр хянан баталгаажуулалт хийж гурил гаргах боломжийг судлахаар ирж байгаа юм байна. Монгол улс гурилан бүтээгдэхүүн гаргах боломж бий юу?

Сэтгүүлч Munkhjargal

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013