Үйл явдал2 мин унших
Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Сэтгүүлч soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч soko
Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг явуулж эхэлсэн.

1980-2000 онд хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их гарч сахиургүй хүүхдүүдийг авч 2 ээлжийн сувилагчтай ажиллаж байв. 2001-2010 онуудад урьдчилан сэргийлэх вакцин олон нийтэд хэрэглэж зарим халдварт өвчний гаралт багассан боловч байгалийн голомтот, шинэ болон дахин сэргэж буй хачигт халдвар, зоонозын халдварт өвчин боом гэх зэрэг өвчин тухайн он жилүүдэд гарч байсан байна.

Булган аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинэ кабинетууд үүд хаалга нээлээ. “Ц.Бадрал сан”-ийн 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүүхдийн шүдний кабинет” ашиглалтад орж байгаа бол “Булган нэг үе” клубын санаачлагаар “Канадын сан”-ийн 45 сая төгрөгийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах кабинет”-ийг засварлан тохижуулж, хүлээлгэн өглөө.




Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын дарга О.Наранжаргал нар оролцлоо.

