Үйл явдал4 мин унших
Инфографик: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаГэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрчлөн найруулах хэмжээнд явж ирсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, урамшуулах, шинэ арга барилаар тэмцэхэд тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, бодлогын нэгдмэл байдлыг тодорхойлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъектүүдээс бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх харилцаанд үйлчлэхээр зохицуулагдсан бол хуучин үйлчилж байсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь зөвхөн олон нийтийн нүдэнд ил байдаг гэмт хэргийн хэсэгт буюу хулгай, дээрэм гэх зэрэг түгээмэл гэмт хэрэгтэй олон нийтийн эргүүл, харуул, жижүүр зохион байгуулах замаар урьдчилан сэргийлэх утга, агуулгатай байсан.

Хоёрдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд орсон бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгаж, ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна, анх удаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж, чиглэл бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгалаа.
Гуравдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаарх зохицуулалтыг тусгасан бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхдээ бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна. Түүнчлэн энэхүү бүлэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах арга хэлбэр, тус чиг үүргийг хэрэгжүүлэх Зохицуулах зөвлөл, салбар зөвлөл, дэд зөвлөлийн эрх хэмжээ, эрх зүйн байдлыг шинээр тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах тухай зохицуулалтыг тусгажээ.
Тавдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах нийт зургаан хэлбэрийг тусгасан бөгөөд эдгээр нь урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, олон нийтийн шинэ санаачлагыг дэмжих, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах баталгааг бүрдүүлэх хэлбэртэй байхаар хуульчиллаа.
Долдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгож, хөрөнгийг зарцуулах зориулалтыг өргөжүүлж, эдгээр зохицуулалттай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын талаарх зохицуулалтыг тусгасан.