Сургалтыг нээж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн, “Сентир Глобал” байгууллагын захирал Ли Уэйкфилд, сургагч багш Брэди Финта нар үг хэллээ.
Нийт таван өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар алба хаагчид хүний зан төлөвийг ажиглаж, танин мэдсэнээр болзошгүй аюулыг түргэн шуурхай илрүүлж, арга хэмжээ авах мэргэжлийн техникт суралцах юм. Мөн биометр, кинемикс, проксемикийн судалгаа хийх, хилийн дагуух тандалт, хяналтын арга хэмжээгээр хар тамхины хууль бус худалдааг илрүүлэх аргачлалд мэргэшнэ.
Эх сурвалж: