#Коммент3 мин унших
Х.Тэмүүжин: Нийгмээрээ гаслаад өөрчлөлт ирэхгүй, харин бид юу өөрчилж чадах вэ гэдэг шийдэл рүү зоригтой алхах ёстой

Одоохон...
#Коммент3 мин унших

Гарсан гэмт хэрэг бол үнэхээр зэрлэг ганц 16 настай хүн биш, бас үүний цаана дахиад 32 настай нэг эмэгтэйн амь нас бүрэлгэсэн асуудал байгаа. Миний санаж байгаагаар бараг жилийн өмнө телевиз, хэвлэлээр бас гарч ирж байсан. Яагаад ийм удаашралтай, хохирогч нар хохирсон чигээрээ үлддэг. Хохирсон дээрээ бас сэтгэл санааны доромжлол амсдаг ийм байдлыг бид нар ул сууриар нь харах ёстой. Нэг хэргийг дагаад, хуйларч болохгүй. Энэ хэрэг дээр дөрөөлөөд "цаазаар аврах ялыг сэргээе" гэдэг попрол явж ерөөсөө болохгүй.
Одоо хүртэл хохирогч хамгаалал болон, хохирол барагдуулахтай холбоотой зөв систем тогтохгүй байгаа юм бэ? Яагаад энэ төрлийн гэмт хэргүүдийг ийм удаан шалгадаг юм бэ? Зарим талаараа нийгэмд энэ төрлийн хэргийн мэдээлэл байхгүй, мэдээллийн дутмаг байдлаас болоод гэнэт хоёр тийшээгээ савлаж, ингэж хөөсөрдөг юм бэ? Тийм учраас Монгол Улс ардчилсан нээлттэй нийгэм мөн л юм бол, гэмт хэргийн тухай тодорхой мэдээллүүдийг шаардаж байгаа иргэдэд нь өгч байх ёстой. Гэхдээ гэмт хэргийн гэдэс дотрыг задалж ярьж болохгүй. Хэрвээ гэмт хэргийг нарийвчилж ярих юм бол энд юу болдог вэ гэхээр та бүхэн хавар болгон анзаардаг байх. Байшин дээрээс хэн нэгэн үсэрч нас барсан тухай мэдээллийг задлаад байвал, араас нь ийм үйлдлүүд гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй, хувь хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй, эмгэгтэй байгаа үед гэмт хэргийг нарийвчилж ярих нь дараагийн гэмт хэргийн сэдлүүдийг нийгэмд өөрөө задалж өгч байдаг. Энэ өөрөө гэмт хэрэг судлалынх нь сэтгэл зүйн тогтчихсон үнэн.
Тэгэхгүй бол гэмт хэрэг болгоны дараа "борооны дараа цув нөмөрсөн" гэдэг шиг хямарч нийгмээрээ гасалзаад, ард нь шийдсэн асуудал юу ч байхгүй. Дараагийнх нь гэмт хэрэг гараад ирэхээр мөн адилхан. Яг тэр сэдвээ дахин яриад л ард нь шийдэл байхгүй ийм байдлаар бид ерөөсөө явж болохгүй. Нийгэм аливаа асуудал дээр сургамж авдаг, сургамжийнхаа араас заавал шийдэж байх ёстой шийдэлгүйгээр сургамж овоороод л байх юм бол энэ нийгэм сүүлдээ маш таагүй хямралын үүд рүү орчихно. Тийм учраас бид ийм зэрлэг балмад гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр сургамжаа авч ярилцах ёстой. Зүгээр л энгийн жишээ шүү. Монголчууд яагаад ийм их хүчирхийлэгч байгаад байгаа юм. Монголчууд яагаад яриа хэлцлээрээ асуудлаа шийдэж чадахгүй, дандаа нударгаар хүчээр асуудлыг шийддэг юм. Улс төр, нийгэм, гэр бүл нь ч тэр энэ байгаа байдал чинь нийгмийг хүйтэн зэрлэг болгож байна.
Ерөнхий боловсролын агуулга дотроо хүүхдүүд дээрээ аргаа, аргаа түг... гээд аавыгаа алчихдаг үлгэр яриад сууж байгаа газар хүчирхийлэл яах вэ угаасаа л гарна. Тийм учраас сургуулийн арга дотроо хүртэл хүчирхийллийн сэдэл өгч буй агуулга хэлбэрүүдээ засах ёстой. Телевиз, радиогоор явж байгаа олон нийтэд хүрч буй мэдээллээ анхаарах хэрэгтэй. Бид насанд хүрсэн хүнийг ямар мэдээлэл авахыг хорьж чадахгүй. Гэхдээ хүүхдийн, залуучуудын орон зай дотор хүчирхийлэл бүхий контент хэтэрхий их явах юм бол энэ нийгмийг илүү хүчирхийлэгч нийгэм болгож өдөөнө гэдгийг л бодох ёстой. та бүхэнд би дахиад нэг криминологи судлаачийн хэлсэн үг. Монгол хүн айлд ороод эмтэрсэн аяганд цай хийж өглөө гээд, аягаар нь хүний тархийг хага цохиж байгаа. Ийм л бүдүүлэг хүчирхийлэгч энэ орон зайгаа бид өөрчлөх ёстой. Улс төрийн "пропаганда", пи ар хийж байхын оронд нийгэмд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлаа бид илүү даацтай хийх ёстой.