Үйл явдал2 мин унших
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралдаан төрийн ордонд эхэллээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэн болон дөрвөн салбар хуралдаанаар эхэлсэн анхдугаар их хурлын нэгдсэн хуралдааны нээлт есдүгээр сарын 27-ны өглөө Төрийн ордонд боллоо.

2018 оны статистикийн мэдээгээр, шинжлэх ухааны салбарт нийт 4,277 хүн ажиллаж байгаагийн 75,8 хувь буюу 3,246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу 1,917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 109, боловсролын доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан 1071 байгаа нь нийт эрдэм шинжилгээний ажилтны 58.6 хувийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд тэдний төлөөлөл болсон 800 эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.

Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага, эдгээрээс 35 төрийн өмчийн, 7 хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, 10 төрийн өмчийн, 13 төрийн бус өмчийн их сургуулиуд идэвхитэй оролцож байна. Мөн тэдгээрийн дэргэд 30 гаруй гарааны компани судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний төлөөллийг их хурал хамруулж чадсан гэж зохион байгуулагчид үзэж байна.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэж байгаа юм.
