Байр суурь1 мин унших

"Тусгаар тогтнолын үнэ цэнэ" эрдэм шинжилгээний хурал болж байна

"Тусгаар тогтнолын үнэ цэнэ" эрдэм шинжилгээний хурал болж байна

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу 74 жилийн өмнө бүх ард түмнийхээ санал асуулгаар (АНСА) Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсан.

Энэ өдөртэй холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2019.10.20/ Гадаад харилцааны яаман зохион байгууллаа. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар ажилладаг юм байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Үндсэн илтгэлийг Түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар тавьсан юм. Мөн хуралд үе үеийн түүхчид, залуучуудын төлөөлөл оролцож байна.

Эх сурвалж:

Montsame.mn

Батлан хамгаалах, Аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2021
  4. 2020

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2012
  5. 2011