Үйл явдал2 мин унших
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаБайнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар хамтран санаачилж, энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 1996 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн гишүүдэд академич хэргэм хүртээж буй зохицуулалтыг хуульчлах; үндэсний түүх, хэл, соёл, угсаатны зүй, археологи, палеонтологийн эрдэм шинжилгээний музейг Академийн харьяанд ажиллуулж болохын зэрэгцээ Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, удирдлагын бүрэн эрхийн хугацааг тусгах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Г.Мөнхцэцэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.