Онцлох мэдээ1 мин унших
Өмнөговь аймгийн ХХААГ-ын ажилтан албан хаагчидтай уулзан, санал бодлоо солилцлоо

УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх нарын хамт аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүнсний лабораторийн барилгын явц болоод ажлын орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзан, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр ХХААГ-ын хамт олны зүгээс ус, бэлчээрийн хомстол, замын эвдрэл гэмтэл, залуу малчид цөөрч байгаа, залуу боловсон хүчин ажиллуулахад орон байрны асуудал хүнд байдаг зэрэг тулгамдсан асуудлуудаа илэрхийлж, асуултдаа хариулт авлаа.


Сэтгүүлч Munkhjargal

