Үйл явдал2 мин унших

Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээнд Монгол Улс үндсэн зочин орноор оролцож байна

Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээнд Монгол Улс үндсэн зочин орноор оролцож байна

ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж байгаа 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний “Өвлийн үзэсгэлэн - 2019” олон улсын арга хэмжээнд “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд 35 улсын 54000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагчид оролцож байгаа бөгөөд “Монгол Улсын танхим”-д 20 орчим үндэсний үйлдвэр эрхлэгчид мах, махан, арьс ширэн, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол, Хятад 2 улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгаар агуулгаар баяжуулж, худалдааны бүтцийг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн ХАА-н гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх”-ийг зорин ажиллаж байгаа талаар онцлов. 

Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээнд Монгол Улс үндсэн зочин орноор оролцож байна

Ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч бөгөөд Намын хорооны дарга Шэнь Шиаомин-тэй албан ёсны хэлэлцээр хийж цаашид “Өвлийн үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн ХАА-н дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажлыг хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцож Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээнд Монгол Улс үндсэн зочин орноор оролцож байна

Цаашид Хайнань мужийн зах зээлд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн борлуулах, ОУ-ын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд ХАА-н салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нар тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцож байх боломж бүрдлээ.

Олон Улсын “Өвлийн үзэсгэлэн - 2019” арга хэмжээнд Монгол Улс үндсэн зочин орноор оролцож байна

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009