#Шилэн хууль5 мин унших
Гарааны компаниудыг хувьцаа гаргах боломжоор хангах эрх зүйн орчинг бүрдүүллээ

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль5 мин унших

Сэтгүүлч soko
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг.
Үүнд:
Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инновац хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Гадны улс орнуудад ч ийм замаар хэрэгжиж байгаа юм.
Инновацын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт
Инновацын дэд бүтэц, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаа, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой нэр томьёог олон улсад хэрэглэгддэг ойлголт, чиг хандлагатай нийцүүлэн хуулийн 3.1.1, 3.1.3, 3.1.6, 3.1.8 дахь заалтыг шинэчилэн найруулж, шаардлагатай зарим нэр томьёог хуулийн төслийн 3.1.17, 3.1.18 дахь заалтаар нэмж тусгалаа.
Инновацын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн эрх үүргийн хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор Төрөөс инновацын талаар баримтлах бодлого болон Инновацын тэргүүлэх чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батлахаар хуулийн төслийн 6.1.1, 6.1.2-т өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүрэн эрх, өндөр технологи, үндэсний инновацын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад яамд, агентлагийн эрх үүрэг давхарсан 7.1.8, 10.1.2, 12.3.1, 12.3.2, 17.1.5 дахь заалтыг хасах, хэрэгжүүлэх чиг үүрэг, арга хэмжээтэй холбоотой 6.1.1, 6.1.2, 6.1.5, 7.1.11, 10.1.3, 11.1.3 дахь заалтыг өөрчлөн найруулах зэрэг тус тус нэмэлт, өөрчлөлтийг хийлээ.
Инновацын “стратегийн, урт, дунд хугацааны, салбарын тэргүүлэх чиглэл”-ийн нэр томьёог нэг болгосонтой холбоотойгоор хуулийн төслөөс 13.2, 13.3, 13.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12 дахь хэсгийг хасч, инновацыг хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гарааны компанид дэмжлэг үзүүлэх, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн дэмжлэг, зохицуулалттай холбоотой 13.4, 13.6, 13.7, 13.9, 13, 14 дүгээр зүйлийн гарчиг, 13.1, 13.13, 13.14, 13.15, 14.1.2, 14.2, 16.1, 17.1.6, 17.1.7, 17.2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, 14.1.4, 14.1.5, 17.3 дахь заалт, хэсгийг шинээр нэмж, 17.1.5 дахь заалтыг хасч хуулийн төсөлд тусгалаа.
Эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэдэх гарааны компанийг бойжуулах, дэмжихэд чиглэсэн, тэдний гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн зохицуулалтыг хийж, төрийн оролцооны зохистой түвшинг хангах зорилгоор 27.10.2 дахь заалтыг өөрчлөн найруулж, 27.2 дахь хэсэг, 27.2.1-27.2.5 дахь заалтыг шинээр нэмж тусгалаа.
Монгол Улсын хөгжлийн гарц бол мэдлэгийн эдийн засаг буву иноовац гэж тэрээр үздэг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болсон даруйдаа 10 гаруй гишүүний хамт инновацын үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийг байгуулж, парламентын түвшинд гаргасан юм.
"Нэмүү өртөг үлдээх, шинжлэх ухаан, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа IPO болгох босгыг багасгаад, олон нийтэд танилцуулах шинэ хэлбэрийг гаргаж ирж байгаад талархаж байгаа юм. Монгол улс мэдээлэл технологийн компаниудад зориулсан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж болно.”
Н.Учрал УИХ-ын гишүүн
Б.Баттөмөр УИХ-ын гишүүн
“Монгол улсын хөгжлийн маш олон гарц байгаа. Энэ олон гарцуудын нэг нь инновацыг хөгжүүлэх юм. 2013, 2015 онуудад хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахдаа инновацын заалтуудыг хасаж, ухралт хийсэн. 21 зуунд хөгжих тухай асуудал бол инновацтай холбоотой. Жил бүр Монгол Улс инновацын ямар хөгжилд хүрэв гэдэг дүн ярилцдаг байх ёстой.”
Д.Оюунхорол УИХ-ын гишүүн
“Инновацын тухай хуулийн зарим нэр томъёог олон улсын жишигт тохируулан шинэчилж заримыг нь тайлбарласан мөн хуульд заасан төрийн байгууллагуудыг эрх үүрэг давхардалыг өөрчилж өгсөн. Мөн дэмжлэг үзүүлдэг урамшуулдаг байх тогтолцоог орууллаа. Улсын хөгжлийн хувьд том дэм болох хууль батлагдаж байна.”
Ц.Соёлмаа
Vip76.mn