Үйл явдал1 мин унших
Ахмадууд зээлээ нэг удаа тэглүүлэхээс илүү тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэгш, шударга тогтоолгох хүсэлтэй байна

Ахмадын эрх ашиг
Сэтгүүлч soko
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч soko
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өрөө ч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тойргийн иргэд, ахмадуудын хөлд дарагдсан өдрүүд байлаа. Тэд өөрийн сонгосон төрийн түшээгээрээ дамжуулан төрийн бодлого, үйл хэрэгт оролцох эрхээ эдэлж саналуудаа хэлсэн бөгөөд Ц.Мөнх-Оргил гишүүн ч тэдний саналыг сонсож, байнгын хороо болон, чуулганы нэгдсэн хуралдаануудад хэлж, уламжилж байлаа.
Ахмадууд зээл тэглүүлэхээс илүүтэй тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэгш, шударга тогтоолгох тал дээр анхаарч ажиллах саналуудыг түлхүү илэрхийлсэн байна.
