#Шилэн хууль6 мин унших
Оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдлээ

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль6 мин унших

Сэтгүүлч soko
Монгол Улсын нэгдэн орсон, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.”, “Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй” гэж заажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”, “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.”, “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн Зорилт 2-т “Салбарын хөгжлийн зорилтыг хангах зарчимд өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инновац шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин урамшуулах,” гэсэн зорилт дэвшүүлжээ.
Харин “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Шинжлэх ухааны салбар, эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгоно.”, “Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж байгаа зохиогчийн эрх, патентыг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хүргэж, сурталчлах ажлыг идэвхжүүлнэ.” гэж тус тус заасан нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг батлан гаргах үндэслэл болж байна.
Энэхүү Үндсэн хууль болон Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр,
Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байна.
Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл,
Оюуны өмчийг төрөөс дэмжих тухай бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг ч үүнийг хэрхэн дэмжихийг хуульд тодорхой тусгаагүйгээс төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй байна. Тиймээс оюуны өмчийг хөгжүүлэх зорилгоор зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь бодитой дэмжлэг болох юм. Мөн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зохиогчийн эрхийн хувьд хамтын удирдлагын байгууллага оюуны өмчийн салбарт үйл ажиллагаа явуулж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар, барааны тэмдгийн гэрчилгээ авахад, оюуны өмчийн байгууллага болон хууль сахиулах бусад байгууллагатай харилцаж эрхээ хамгаалуулах, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээ хамгаалуулах, бусдад ашиглуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад эдгээрээс гадна оюуны өмчийн эдийн засгийн үнэ цэнийг тогтоох, оюуны өмчийн эрх эзэмшигч болон үйлдвэрлэгчийг хооронд нь холбох мэргэжлийн этгээд мөн хэрэгцээтэй байна.Тиймээс оюуны өмчийн үнэлгээ болон зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийг оюуны өмчийн байгууллагаас олгосон эрхийн үндсэн дээр үйл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулах практик шаардлага байв.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль 5 бүлэгтэй.
хуулийн зорилт болон нэр томьёоны тодорхойлолт, оюуны өмчийг хамгаалах зарчим зэрэг нийтлэг үндэслэл
оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, оюуны өмчийн үнпэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг
оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг
оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл
оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа болон бусад харилцааг зохицуулах
Хуулийн төсөл батлагдсанаар дараахь эерэг үр дагавар гарна.
Үүнд:
Н.Учрал УИХ-ын гишүүн, хууль санаачлагч
“Оюуны өмчийг бүртгэх мэргэшсэн үнэлгээчид гэсэн статусыг бий болгоно. Мэргэшсэн үнэлгээчид зохиогчийн эрхийг хамгаалж, бүтээгдэхүүнийг үнэлнэ. Зохиогч бүтээлээ банкинд барьцаалан зээл авах боломжтой. Оюуны өмчийн тухай хуульд бүтээл, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нэлээд анхаарсан. Түүнчлэн оюуны өмчтэй холбоотой маргааныг шүүх дээр очихгүй шийдвэрлэдэг болно. Монголчууд шинэ технологи, бүтээгдэхүүний загвар гаргаж, түүнийгээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдсэн.”
Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн, Хууль санаачлагч
"Мэдлэг суурилсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологид суурилж байгаа хөгжил эрчимжиж байгаа энэ үед хуулийг батлах нь маш чухал, өндөр ач холбогдолтой юм.”
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.
Ц.Соёлмаа