Онцлох мэдээ1 мин унших

ЕБС, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгалаа

ЕБС, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжээд байгаа билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Учир нь, өчигдөр /2020.02.18/ холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж. Улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр болжээ. 

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009