Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй танилцуулж "Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг Сангийн яаманд даалгасан. Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй бөгөөд БСШУСЯ-ны харьяанд шилжиж байгаа. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ" гэсэн юм.
Тус эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас шийдаж байгаа аж.
Эх сурвалж: