Үйл явдал1 мин унших

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны IX Бага хурал цахимаар болж байна

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны IX Бага хурал цахимаар болж байна

Дэлхий нийтийг цочроож буй Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн тогтоол шийдвэрийн хүрээнд Өнөөдөр буюу /2020.05.20/-нд Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны IX Бага хурал анх удаа цахимаар хуралдаж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны IX Бага хурал цахимаар болж байна

Хурлын эхэнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “24 жилийн өмнөх энэ өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо анх үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй билээ. Бид түүхэн тэмдэглэлт өдрөө бас нэгэн түүхийн хуудсийг эргүүлж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мэдээлэл технологийн шинэчлэлийн эрэн, Covid-19 вирусийн цар тахлын сорилтын үед холбооныхоо үйл ажиллагааг орчин цагийн хурдтай хөл нийлүүлэхийг эрмэлзэн анх удаа Бага хурлаа цахимаар хуралдуулж байгаа даа баяртай байна. Ингээд хурлын бүх төлөөлөгчид болон МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны IX Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн хэллээ.

Түүнчлэн энэ үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 2016-2019 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт” сэдвээр Мандатын комиссын дарга О.Баярхүү “Мандатын комиссын тухай” МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Цэцгээ “Хяналтын зөвлөлийн тайлан” илтгэлийг тус тус танилцууллаа.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны IX Бага хурал цахимаар болж байна

Үргэлжлүүлэн Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дүрмийн нэмэлт өөрчлөлт, Хөгжлийн зорилтыг хэлэлцэн баталж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга, Ерөнхий зөвлөл, гүйцэтгэх хороо, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батлах юм байна.

Сэтгүүлч Munkhjargal

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019
  3. 2018
  4. 2015
  5. 2013

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009