Үйл явдал3 мин унших
Эрүүл мэндийн салбарт 112 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болж байна хэмээв

Эх сурвалж:
ardchilal.mnОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
ardchilal.mnЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ” Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нөөц хөрөнгө, Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд хөтөлбөр”, АХБ-ны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийж, ажилтнуудын илүү цаг, эм бэлдмэл, тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисыг шийдвэрлэж байгаа.
Дэлхийн улс орнуудын жишгээр тусгай эмнэлэг ажиллуулах нь үр дүнтэй. Үүнтэй уялдуулан 250 ортой Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулах шаардлага байгааг энд хэлье. Энэ эмнэлгийн барилгын явц 80 хувьтай байна. Энд ажиллаж байгаа хоёр компани эхний гэрээний санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавиад барилгын ажил зогсонги байдалд байна. Тиймээс анхааралдаа авч тодорхой шийдвэр гаргах байх.
Хөдөө орон нутагт халдвар тархвал Дорноговь, Замын-Үүдийн 100 ортой эмнэлэг ашиглалтад орсон.
Эрүүл мэндийн салбарт 2019 оны статистик мэдээгээр 54,687 эрүүл мэндийн ажилтан байна. Тэднээс эмч, сувилагч, бага эмч, эх баригч, лаборант, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 31,900 байна. Эдгээр хүмүүс халдвар тархвал дайчлагдан ажиллах юм. ЭМЯ-ны 21 ажилтан 21 аймгийн эмч, ажилтанд сургалт өгөхөөр явсан.
ЭМЯ-нд эмнэл зүй болон тархвар зүйн мэргэжлийн баг ажиллаж байгаа. Эмнэл зүйн зөвлөх эмч нар байгууллага болон иргэд рүү хандсан зөвлөгөөг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байна.
Шинэ коронавирусийн халдварын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа БНХАУ-ын Ухань, Шанхай, Бээжин хотын эмч мэргэжилтнүүдээс туршлага судалж байгааг хэлэх нь зүйтэй.
Монгол Улс коронавирусийн оношилгоог 6 газар хийх боломжтой. Дархан-Уул, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээг хийж байгаа. Цаашид хүн амын дунд тархалт гарчихвал Ховд, ЭХЭМҮТ, Охон, Дорнод аймагт ХӨСҮТ-ийн лабораторитай дүйцэхүйц лабораторийг ажиллуулна.
Гадаадад байгаа иргэд 24 цагийн 119 дугаарт хандаж, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн. Үүний хүрээнд 20 хүн зэрэг суугаад зөвлөгөө өгч байгаа юм.
Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулж Интермед, SOS мед эмнэлэг гадаад хэлээр зөвлөгөө өгч байгаа.
Төрийн албан хаагчдыг орон сууцанд оруулах УИХ-ын тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжид орон сууцанд оруулах санал оруулж байна.
Халдварын тархалт өвчлөлийн байдалд үндэслэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай боллоо. ДЭМБ-ын хуучин аргачлалаар нөөцөө бэлдсэн байсан юм.
Мөн Түлэнхийн төвийн барилгын ажил удаашралтай байгааг шийдвэрлэж өгвөл бэлтгэл сайн байх боломж бүрдэнэ” гэлээ.