Үйл явдал1 мин унших

У.Хүрэлсүх: Одоо ажиллаж байгаа сайд нараас 1-2 нь л улирна шүү

У.Хүрэлсүх: Одоо ажиллаж байгаа сайд нараас 1-2 нь л улирна шүү

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралджээ. Хуралдаанаар бүлгийн дарга болон дэд дарга нараа томилсон.

Бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож Засгийн газрын томилгоотой холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аас дөрвөөс илүү сайд томилохгүй. Одоогийн сайд нараас 1-2 нь л улирна шүү. Бусад нь УИХ-ын гишүүний ажлаа сайн хий. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа" гэжээ.

Ерөнхий сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг улираан авч үлдэх бодолтой байгаа аж.

Эх сурвалж:

iToim.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2022
  4. 2021

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008