Үйл явдал2 мин унших
Цэцэрлэг, сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаЭнэ дагуу ажлын баг бүх шатны сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх зохицуулалтыг дахин боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулав. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 5-наас эхлэх боллоо.
Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо.
Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.