Үйл явдал2 мин унших
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТэрбээр, “НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэн COVID-19 цар тахлаас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн гэсэн үндсэн гурван чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард УИХ-аар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны урт, дунд, богино хугацааны төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна” хэмээн танилцуулав.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлага үүсэж байгааг дурдаад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүс байлцав