Үйл явдал1 мин унших
Ц.Мөнх-Оргил: Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын баримт бичгийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх саналтай байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцлээ.
Хэлэлцаж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
"Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын баримт бичгийг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. 2010 оноос хойш иргэний нийгэм, ТББ, Сангууд ХЗДХ-ийн яамтай хамтран боловсруулаад, үзэл баримтлалыг гаргаад, УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт санал авахаар өргөн барьсан тогтоолын төсөл юм.
Энэ үзэл баримтлал батлагдвал ТББ-уудын тухай хуулиа засах, иргэний нийгмээ хөгжүүлэх татварын болон бусад таатай орчин бүрдэх юм. Тиймээс энэ саналыг нэмж оруулах хүсэлтэй байна."
Сэтгүүлч soko
