Үйл явдал2 мин унших
Газар тариалангийн гол бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээс өөр гарц байхгүй

Эх сурвалж:
Montsame.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Montsame.mnТус компани мах, сүү, гурил будаа, хүнсний ногоог цогцоор нь үйлдвэрлэж, Сэлэнгэ аймгийн 10 гаруй суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Тус компани өөрийн лабораторитой, Үр цэвэрлэх, Зөгийн бал савлах, Махны үйлдвэрүүдтэй аж. Мөн үр тариа, хүнсний ногоо, шатахуун, бараа материал хадгалах, махны агуулахуудтайгаас гадна хүнсний худалдаа эрхэлж, авто тээврийн үйлчилгээг үзүүлдэг байна.
“Гацуурт” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонссон. Тариаланчдын зүгээс хөрсний үржил шимийг сайжруулах, энэ бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгааг хэллээ.
Тэрээр:”Сэлэнгэ аймаг газар тариалангийн гол бүс нутаг учир эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээс өөр гарц байхгүйг тариаланчид та бүхэн маань хэлж байна. Малчдад бэлчээрийн мал аж ахуйг энэ бүс нутагт эрхлэх боломжгүй гэдэг үг таагүй сонсогдох хэдий ч бид зохицохоос өөр аргагүй. Бид малчдынхаа эрх ашгийг ч бодно. Нөгөөтэйгүүр Монгол Улсынхаа 3,2 сая хүний гурилтай, талхтай байх хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд бодох ёстой.
Тэрээр Сэлэнгэ аймгийн тариаланчид, ногоочдын ургацын дээжис, шинээр гарган авсан бүтээгдэхүүнүүд, шинэ нэр төрлийн үр тариа, хүнсний ногооны сортууд, шилмэл омгийн үүлдэр угсааны малын үзэсгэлэн худалдаа, газар тариалангийн дэвшилтэт техник технологитой танилцсан.