Үйл явдал2 мин унших
Газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж хөгжүүлэхэд төрийн дэмжлэг шаардлагатай

Эх сурвалж:
Zindaa.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Zindaa.mnСэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ үеэр “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор болон албаны хүмүүс оролцсон юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодруулахад: "Монгол бол хөдөө аж ахуйн орон. Мал аж ахуйн салбарыг системээр нь цогцоор хөгжүүлж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, малынхаа үр шимийг бид нийтээрээ хүртэнэ. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэрийг сайжруулах, боловсруулах үйлдвэр, агуулах барих, эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Ингэж байж экспорт нэмэгдэнэ.
Өнөөдрийн нөхцөл байдалд Сэлэнгэ аймагт малчид, тариаланчдын дунд үл ойлголцол бий. Сэлэнгэ бол газар тариалангийн бүс нутаг. Мөн хөрсний үржил шим сайтай хэсэгт малчид малаа малладаг. Тариалангийн талбай руу нь мал орсноос малчид, тариаланчид хоорондоо муудалцах тохиолдол байдаг.
Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэх тал дээр Сэлэнгэ аймгийн малчид сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн гэж хэлж болно.
Малынхаа вакциныг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад мах, сүүний чиглэлийн, арьс шир боловсруулах гээд бүх шатны үйдвэрлэлийг цогцоор нь хамтад нь хөгжүүлэх хэрэгцээ харагдаж байна.