#Шилэн хууль3 мин унших
Өвс, тэжээл, бүх төрлийн хүнсний будаа зэргийг Гаалийн албан татвараас чөлөөллөө

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч soko
Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 887 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд халдварт цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, тархалт нэмэгдсээр байгаа тул улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авсаар байна.
Халдварт цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлаа хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байна. Түүнчлэн цар тахлын болон байгаль цаг уурын таагүй нөлөөнөөс шалтгаалж зарим улс орнуудад ажиллах хүч дутагдах, ургац алдах, ачаа тээврийн хөдөлгөөн саатах зэрэг явдал гарч байна. Иймд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх шаардлага тулгарч байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. Энэ үнэлгээнээс үзэхэд манай улсын хэмжээнд зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн

Тиймээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдалтай уялдуулан хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор
Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах
Ингэснээр цар тахлын үед хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болох юм.