Онцлох мэдээ2 мин унших
Сангийн яамны тооцоогоор төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрана

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Хуулийн төсөлд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, үг хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ арга хэмжээг өмнө нь 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 09 сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн.