Онцлох мэдээ1 мин унших
УИХ: Түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслэгч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдлаа

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч batzaya
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 52 нь буюу нийт гишүүдийн олонх нь дэмжив.
Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.