Байр суурь2 мин унших
С.Бямбацогт: Засгийн газар огцорсноор засаглалын хямрал болох гэж буй мэт ярьж, ойлгох нь буруу
Сэтгүүлч Tuya
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Tuya

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаглалын эрх мэдлийг оновчтой болгох, хяналт тэмцэл, хариуцлагыг төрд бий болгор, нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон амлалтыг авч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх засаглал эрх мэдэлтэй болсон. Хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох байгууллага шиг болсон. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг болох гэж байгаа. Энд гацаа тээг үүсгээд, үүнээс болоод яагаад асуудал үүсээд байгаа юм бэ?
20 жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Урьд нь үе үеийн ЗГ огцордог байсан. Өнөөдөр Засаг огцорсноор засаглалын хямрал болох гээд байна гэж яриад гээд байх шиг байна. Төрийн эрх дээд байгууллага ажлаа хийдгээрээ хийгээд явна. МАН-аас дахиад ЗГ байгуулагдаад үйл ажиллагаа явуулна. Ард түмнийхээ өмнө авсан амлалтаа биелүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дахиж хийх ажлууд байна. Засаглалын хямрал бий болгодог. Улстөржүүлдэг. Үүнээс болж эдийн засаг, ард иргэд нь хямардаг.