Байр суурь2 мин унших
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжсэнгүй

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Байр суурь2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаАвлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11028/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүний “Ерөнхийлөгч яг ямар саналтай байна вэ, ямар хувилбар дэвшүүлж байгаа юм бэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Авлигатай тэмцэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэх үеийн протоколыг үзсэн.
Ийнхүү хэлэлцээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд уг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.