Үйл явдал1 мин унших

"Дэм дэмэндээ-2" аяны хүрээнд 500 өрхөд тусламж хүргэлээ

"Дэм дэмэндээ-2" аяны хүрээнд 500 өрхөд тусламж хүргэлээ

Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлогогүй болсон айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ-2” аян нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.

Энэхүү аяны эхлэл болж АПУ ХК 500 багц хүнсний тусламжийг үзүүлж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Хүнс, ахуйн хэрэглээний тусламжийн багцыг дүүргийнхээ 43 хорооны 500 өрхөд хүлээлгэн өглөө.

"Дэм дэмэндээ-2" аяны хүрээнд 500 өрхөд тусламж хүргэлээ

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн 15230 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн юм. Цаашид энэ аян үргэлжилж нэн шаардлагатай өрхүүддээ хүнсний тусламжийг хүргэнэ.

"Дэм дэмэндээ-2" аяны хүрээнд 500 өрхөд тусламж хүргэлээ

“Дэм дэмэндээ-2” аянг дэмжин Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүнсний тусламж өгсөн АПУ ХК-ийн нийт хамт олонд тус дүүргийн хамт олноос талархал илэрхийлжээ.

Сэтгүүлч soyolmaa

Сонгинохайрхан дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2016
  5. 2014
  6. 2013