Онцлох мэдээ2 мин унших
170.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэр авах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сард батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд оршиж байгаа юм.
Энэхүү хөтөлбөрөөр 2020 онд 300.0 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн 2 хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх аж.