Байр суурь1 мин унших
Р.Батболд: Монгол Улсад гаднаас зээлээд ашиглаагүй 13,7 их наяд төгрөг бий!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.12/ хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Р.Батболд байр сууриа илэрхийллээ.
Гадаад зээллэгийн ашиглалтад УИХ-д сонгогдсоноосоо хойш санаа тавьж ажиллаж байна. УИХ-д орж ирсэн хуулийн төслийг доторх төслөөсөө болж унасан гэж харсан. Бидэнд мэдээж Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хэрэгтэй. Гэтэл нэмэгдээд Сэлбэ дэд төвийн асуудал орж ирсэн. Байнгын хороодын хуралдаан дээр үүнийг хасаад явж байтал чуулган дээр босоод орж ирсэн. Засгийн газраас дээрх 2 том төслөө цааш явуулахын тулд хуулиа дахин оруулж ирэх хэрэгтэй.
Манай улсад том асуудал бий. Гаднаас зээл авчихаад, түүнийг барагдуулж дуусах ёстой юм шиг төсөлдөө шингээгээд яваад байна. Энэ нь дотоодод боловсруулаад байгаа төсөвт өртгөөс өндөр болчихоод байгаа юм. Үүнд анхаарч ажиллах саналуудыг миний зүгээс хэлээд байгаа. Гадаад зээллэгийн хууль орж ирээд батлагдаад гарлаа гэж бодоход цаана нь 7-8 их наяд үлдэнэ. Үүнийг хэрхэн ашиглах вэ? Бүртгэлдээ хэрхэн тусгах юм? Үүнийгээ нэгмөр шийдээд, ашиглаж чадахгүй байгаа 13,7 их наядаа ашиглах тал дээр Сангийн яам анхаарч ажиллаач ээ!