Байр суурь2 мин унших
Р.Батболд: Бонд гаргаж хэрэгжүүлнэ гэсэн нийслэлийн "Сэлбэ төв" байгуулах төслийг зээл авч шийдэхийг огт дэмжихгүй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Гадаад зээл ашиглалттай холбоотой асуудлыг гишүүн болсноосоо хойш анхаарч, асуугаад л яваад байгаа. Зээлийн ашиглалтыг сайжруулахын тулд зохицуулалтын асуудлыг хурдан хийж явахгүй бол дараа дараагийн бизнестэй холбоотой хуулиуд орж ирээд байвал эрсдэлтэй л юм.
Ж.Батжаргал гишүүний гаргасан Хөгжлийнх банкаа ажиллуулъя гэдэг санал зөв зүйтэй санагдаж байна. Өнөөдрийг хүртэл зохицуулалтаа хийж чадаагүй учраас анхдагч хуулийг дэмжиж байна. Төслийг нь хараад дэмжиж байгаа шүү.
3.1, 3.2 төсөл.
Газрын тос болосвруулах үйлдвэрийн төслийг мөнгийг нь яаралтай гаргаад явуулахгүй бол хугацаа нь тулж байна. Төсвийн багтаамж, зарлага болохгүй байна. Нэг удаагийн хуулиар зохицуулаад байх боломж байгаа юмуу гэж харж байна.
Харин 3.3 Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудлыг огт дэмжихгүй байна. Үүнийг энэ хууль руу оруулмааргүй байна. Бизнесийн зарчмаараа явах боломжтой төслийг төр нь орж ирж бонд гаргачихаад чадахгүй байна. Мөнгө тавьж өгөөч гээд явж байдаг юм.
Бүтнээр нь бус 3-р асуудлыг ярьж байгаа шүү. Төсөвт өртөг нь өндөр. Төсөвт өртөг нь хэд болсныг Нийслэлийнхэн хэлээд өгмөөр байна. Зээл тусламжаар хэрэгжиж байгаа орон сууц, хорооллуудын төсөвт өртөг нь маш өндөр байна. Бизнесийн байгууллагадаа зээлийг нь өгөөд хийлгүүлж болдоггүй юмуу?
Хувийн ААН-үүд м2-ыг 3.5 саяар зараад болж байсан зүйлийг та бүхэн 4.5-аас дээш болгочихоод байгаа. Захын дүүргүүдэд шүү дээ. Үүнийг чинь дагаад л үнэ өсөж байгаа. Төрийн хийсэн бүтээн байгуулалтын үнэ өндөр байхаар хувийн хэвшлүүд дагаад л өснө.
Тиймээс Н.Алтаншагай гишүүнээ 3.3-ыг дахин харж болохгүй юу гэдэг саналтай байна.
