Үйл явдал2 мин унших
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭнэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, П.Анужин, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нарын зүгээс Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэхэд салбар хуулиудын уялдааг хангах зайлшгүй шаардлагатай тул хуулийн төсөл бүрээр бус, нэгдсэн Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь салбараа сайн мэддэг, сайдаар нь ажиллаж байсан туршлагатай гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий нэгдсэн Ажлын хэсгийг байгуулахаар тогтож, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах эсэхийг Улсын Их Хурлын даргатай зөвлөлдөхөөр болж, асуудлыг түр хойшлууллаа