Үйл явдал2 мин унших
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Хуралдаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр "Үндэсний шигшээ баг, спортын холбоодын үйл ажиллагаа", "Монгол дахь спортын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлэх, бие даасан шинжлэх ухаан болгох", "Биеийн тамир, спортын байгууллагын нийтийн биеийн тамирын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг оновчтой болгох, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан "Биеийн тамирын багш бэлтгэж байгаа одоогийн боловсролын тогтолцоо болон давтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох" асуудлаар танилцуулга хийв. Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Ташрамд дурдахад, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн,Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж.
