Байр суурь2 мин унших
Ж.Эрдэнэбат: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил удаашрах тусам манай улсын өр нэмэгдэнэ
Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Namuuna
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Гишүүдийн асуулт, ажлын хэсгийнхний хариултыг сонсоод манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих эсэх нь эргэлзээтэй байгаа гэж ойлголоо. Ажлын хэсгийн ахлагч яг хэзээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох вэ гэдэгт хариулж чадахгүй сууж байна.
Нэгдүгээрт: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал бол олон улсын гэрээ. Үүн дээр хөндлөнгийн аудит оруулж, хяналтын байгууллагаар шалгуулаад явбал асуудалгүй санагдаж байна.
Хоёрдугаарт: Төрийн албан тушаалыг хариуцлагатай хашиж, хэлж ярьж байгаа үгээ цэгнэмээр байна.
Хөгжлийн банкны арилжааны 12 хувийн зээл авч, Монгол талаас гүйцэтгэх ажлаа хийж байна гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй үйлдвэрт хөрөнгө оруулах нь улс орныг алдангид оруулах эх үүсвэр болчихоод байна. Тийм учраас бид эхний ээлжинд зээлээ эргэж төлөх үйлдвэрээ хэр хугацаанд барьж, ашиглалтад оруулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнд тулгуурлан эдийн засгийн үр ашгаа тооцох нь зүйтэй.